









Монголын хүйтэн өвөлд зориулсан зузаан дүүргэлттэй, дулаан, биед эвтэйхэн өвлийн куртикны Урьдчилсан захиалга эхэллээ. Урьдчилсан захиалга: 2026.10.12–10.31 Бүтээгдэхүүн бэлэн болох: 2026.11.25
SIZE:
Куртикны 700 гр дүүргэлт нь 30% ноос, 70% нийлэг ширхэгтээс бүрдэнэ. Ноос нь биеийн дулааныг хадгалахад тусалдаг бол нийлэг ширхэгт нь дүүргэлтийг хөвсгөр хэвээр байлгаж, хэлбэрээ удаан хадгалахад тусалдаг.
Гадар болон дотор бие нь 100% нейлон материалаар хийгдсэн. Хөнгөн атлаа бат бөх энэхүү материал нь салхи, цас болон өдөр тутмын хэрэглээнд тэсвэртэй. Салхитай, хүйтэн үед өндөр, зузаан зах нь хүзүү болон эрүүний хэсгийг халхалж, дулаалгатай малгайг хоёр талаас нь татаж тохируулсанаар илүү сайн хамгаалах болно.
Сул, өргөн эсгүүртэй учир дотуураа ноосон цамц болон зузаан хувцас давхарлан өмсөхөд тухтай.
Размераа хэрхэн сонгох вэ?
Өөрт тань таардаг өвлийн куртикээ тэгш гадаргуу дээр дэлгээд суганы доогуур цээжний өргөнийг хэмжээрэй. Гарсан хэмжээг дээрх хүснэгттэй харьцуулах нь онлайнаар размер сонгох хамгийн ойлгомжтой арга.
Жишээ нь таны одоо өмсдөг куртикны цээжний өргөн 63 см бол M размер сонгоно.

*Цээжний өргөн нь куртикийг тэгш гадаргуу дээр дэлгэж, суганы доогуур хэмжсэн хэмжээ юм.
Зураг дээрх Эрэгтэй модел:
Өндөр: 181 см
Цээжний өргөн: 110см
Өмссөн хэмжээ: L
Моделд өмсгөл : Fit
Зураг дээрх Эмэгтэй модел:
Өндөр: 168см
Цээжний өргөн: 88см
Өмссөн хэмжээ: L
Моделд өмсгөл : Oversized